ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Гадаад мэдээ
  • Энэтхэгт болох хүнс ба шингэн хүнсний үзэсгэлэнд оролцохыг урьж байна

Энэтхэгт болох хүнс ба шингэн хүнсний үзэсгэлэнд оролцохыг урьж байна

2023/12/11

Энэтхэгийн Худалдааг дэмжих зөвлөл 2024 оны 1-р сарын 8-10-ны өдрүүдэд Энэтхэгийн Их Нойда дахь Экспо төвд IndusFood 7 дахь үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн нь хүнс ба шингэн хүнсний (F&B) бүтээгдэхүүнүүдийг олон улсын худалдан авагчдад сурталчлах зорилготой юм.

Өмнөд Азийн хүнс, шингэн хүнсний зах зээлийн хамгийн өргөн хүрээг хамардаг “IndusFood” үзэсгэлэнгээс F&B бүтээгдэхүүн, F&B боловсруулалт, сав, баглаа боодлын технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг үзэж, худалдан авагчид, нийлүүлэгчидтэй холбоо тогтоох, бизнесийн хамтрагчаа олох боломж бүрддэг.

80 гаруй орны төлөөлөгчдөөс бүрдсэн тус үзэсгэлэнд оролцсоноор та бизнесийн холбоо тогтоох, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүн, инноваци гэх мэтийг дэргэдээс нь харж, эндээс та импортийн харилцагчаа олж, дистрибьютер болох боломж бүрдэх давуу талтай.  

Үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүнүүдийн төрөл:

● Амттан & чихэр

● Халуун ногоо

● Органик & эрүүл мэндийн хүнс

● Цай & кофе

● Сүү, сүүн бүтээгдэхүүн

● Жимс, хүнсний ногоо

● Тос, тосон бүтээгдэхүүн

● Элсэн чихэр & гурил

● Хатаасан жимс

● Дарс & Алкохол

● Алкохолгүй бүтээгдэхүүн

● Өргөн хэрэглээний хүнс

● Энэтхэг үндэсний хүнс

● Буурцаг & үр тариа

● Мах, шувуу & далайн хүнс

● Веган хоол

Бизнесээ өсгөх, шинэ зам нээхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Холбогдох утас: 7700-3883

 

Үндсэн цэс