ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Танхимын мэдээ
  • ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2024/11/22

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо ирэх 12-р сарын 16-18-нд болох "Sanjeevani 2024-Healthcare and wellness" үзэсгэлэн, худалдаанд оролцохыг урьж байна.

"Sanjeevani" гэдэг нь аливаа зүйлд өөрийн эрч хүчээ өгдөг "Амьдралын хүч" гэсэн утгатай үг аж.

Үзэсгэлэнг Энэтхэгийн Засгийн газрын Худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдааны хэлтэс, Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн яамны Экспортыг дэмжих зөвлөл (SEPC) хамтран зохион байгуулж буй.

Үзэсгэлэнгийн зорилго: Энэтхэгийн эрүүл мэндийн салбарын үйлчилгээг дэлхий дахины хэмжээнд сурталчлах, тогтвортой хөгжлийн түншлэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарын бизнесүүд олон улсын хэмжээнд бизнесээ тэлэх боломжийг хэлэлцэх юм.

Тус арга хэмжээний үеэр В2В уулзалтууд, олон улсын үзэсгэлэн, хурал зохион байгуулагдаж, үзэсгэлэнгээр дамжуулан бизнесийн холбоо, сүлжээ тогтоох, бизнесийн шинэ боломж, санаа олох, хөрөнгө оруулалт татах, түүхий эд, бараа бүтээгдэхүүн, шинэ, дэвшилтэт технологи, шинэ судалгаануудтай танилцах боломжтой.

Үзэсгэлэнд 75 гаруй улсын эрүүл мэндийн салбарын компаниуд ба Энэтхэгийн 100 гаруй байгууллага оролцох бөгөөд 10000 гаруй зочид үзэсгэлэнгээр зочлох төлөвтэй байна.   

Дараах салбарын байгууллагууд тус үзэсгэлэнд оролцож дэлхий дахинд бизнесээ тэлэх боломжтой:

  • Эмнэлэг
  • Эрүүл мэндийн төвүүд
  • Эрүүл мэндийн технологийн салбарынхан
  • Эрүүл мэнд, аюурведийн төвүүд
  • Эрүүл мэндийн судлаачид
  • Туслах үйлчилгээ эрхлэгчид
  • Сэргээн засах төвүүд
  • Үс шилжүүлэн суулгах төвүүд
  • Эрүүл мэндийн салбарын аялал зохион байгуулагчид
  • Шүдний эмнэлэг, үйлчилгээ эрхлэгчид
  • Эрүүл мэндийн институт
  • Эрүүл мэндийн даатгалын компаниуд
  • Иогийн төвүүд
  • Эм, эмнэлэгийн хэрэгслийн үйлдвэрлэгчид, худалдаачид
  • Гоо сайхны мэс заслын салбарынхан гэх мэт.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг доорх вэбсайтаас аваарай.

https://www.servicesepc.org/sanjeevani/

 

Холбоотой мэдээлэл
ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024/11/22
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
2024/11/21
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024/11/01
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА
2024/10/18
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА
2024/10/18
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024/10/17
"ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА
2024/09/23
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2024/09/05
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна
2024/06/17
Үндсэн цэс