ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Танхимын мэдээ
  • УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

2024/11/21

Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Д.Ончинсүрэн, Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ нар энэ 11-р сарын 19-нд Industrial Bank of Korea-н /Солонгосын Аж үйлдвэрийн банк/ Глобал Бизнесийн хэлтсийн Ерөнхий Менежерийн Орлогч David Ihnsig Sung-тай уулзлаа.

Уулзалтын үр дүнд Улаанбаатар хотын худалдааны танхим болон танхимын гишүүн байгууллагуудтай Industrial Bank of Korea цаашид хамтран ажиллах боломжтой чиглэлүүдийг ярилцаж Монгол-БНСУ-ын хооронд байгуулагдах чөлөөт худалдааны хэлэлцээрт Монголын компаниудыг бэлдэх, Монголын компаниудад хөрөнгө оруулалт хийх, хоёр орны компаниудыг холбож өгөх, хамтран ажиллах боломжийг бий болгохоор тохиролцлоо.  

Солонгосын аж үйлдвэрийн банк нь 1961 онд байгуулагдсан бөгөөд 14000 орчим ажилчинтай, улсдаа 700 орчим, гадаадын 13 улсад 60 салбартай, Солонгосын Засгийн газар дийлэнх буюу 59.5 хувийн хувьцааг эзэмшдэг томоохон банк юм.

Тус банк нь жижиг, дунд бизнесийг дэмждэг БНСУ-ын хамгийн том банкуудын нэг бөгөөд энэ хүрээндээ старт-ап компаниуд, ЖДҮ эрхлэгчдэд зээл олгох, бизнесийн бүх төрлийн зөвлөгөө өгөх инкубатор төв ажиллуулах, венчур хөрөнгө оруулалт хийдэг.

Тухайлбал, 2023 онд тус банк 230 триллион воны зээл олгосноос гадна санхүүгийн дэмжлэгийн 33.4 хувь буюу 103.5 триллион воныг технологийн салбарын санхүүжилтэд, венчур капиталын хөрөнгө оруулалтад 764.1 тэрбум воны дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн тус банк АНУ, Их Британи, Польш, Япон, Энэтхэг, Вьетнам гэх мэт 13 улсад 60 салбар ажиллуулж тухайн улсуудын ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, улс хоорондын бизнесийн харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээлэл
ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024/11/22
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
2024/11/21
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024/11/01
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА
2024/10/18
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА
2024/10/18
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024/10/17
"ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА
2024/09/23
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2024/09/05
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна
2024/06/17
Үндсэн цэс