ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Арбитр
  • АРБИТРЫН ТАНИЛЦУУЛГА

ҮНДЭСНИЙ БА ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР

 

“Үндэсний ба олон улсын арилжааны арбитр” нь 2015 онд үүсгэн байгуулагдсан ба өнөөдрийг хүртэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын Арбитрын үйл ажиллагааг явуулж байна. 

Арбитрын бүрэлдэхүүнд гадаад, дотоодод нэр хүнд бүхий хууль, эрх зүй, эдийн засаг, санхүү, барилга, хөрөнгө оруулалт, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн үнэмлэхтэй Арбитрч нар ажиллаж байна. Түүнчлэн  Австрали, Канад, Сингапур, Европын Холбоо, Швейцарь, АНУ болон Англи гэх мэт нийтийн болон иргэний эрх зүйн тогтолцоо бүхий орнуудын мэргэжилтнүүд манай арбитрт олон улсын арбитрч, хуульчаар ажилладаг. (энд дарж Арбитрч нартай танилцана уу)

Үндсэн үйл ажиллагаа:

"Үндэсний ба олон улсын арилжааны арбитр”-аар дараах төрлийн маргааныг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн маргаан шийдвэрлэх журам болон олон улсын, үндэсний хууль, тогтоомжийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж байна. Үүнд:

  • Гэрээнээс үүссэн аливаа маргаан 

  • Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан

  • Эд хөрөнгийн маргаан

Мөн Арбитрын үйл ажиллагааг Монгол Улсад хөгжүүлэх, иргэн, ахуй нэгж байгууллагуудад хууль эрх зүйн болон Арбитрын талаар мэдлэг мэдээлэл олгож, зөвлөгөө үзүүлж байна. 

“Үндэсний ба олон улсын арилжааны арбитр”-ын онцлог:

  • Хараат бус, 

  • Итгэл хүлээхүйц, 

  • Шударга,

  • Авилгагүй, 

  • Хүнд сурталгүй,

  • Олон улсад нэр хүндтэй мэргэжлийн арбитрч нартай.

Арбитраар хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлэхийн давуу тал:

  • Аливаа гэрээ, хэлцлээс үүссэн маргааныг гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрсдийн сонгосон, мэргэшсэн хөндлөнгийн арбитрчаар хуулийн дагуу, хурдан шуурхай шийдвэрлүүлж өөрийн хууль ёсны эрх ашгаа бүрэн хамгаалуулах боломжоор хангагдах юм.

  • Маргааныг нэг, гурав эсхүл талуудын тохиролцсон сондгой тооны хэдэн ч арбитрчаар шийдвэрлүүлэх ба цаг хугацааны хувьд шуурхай, зардал бага.

  • Арбитрын шийдвэр нь эцсийн бөгөөд заавал биелэгдэх шинжтэй байдаг. Шүүхийн шийдвэрийн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.

Үндсэн цэс