“ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хуульчдын холбоо-Эдийн засгийн эрх зүйн хороо хамтран 1-р сарын 14-нд Монгол Улсын татварын орчныг сайжруулах, татварын багц хуулийн хэрэгжилтийн талаар хувийн хэвшлийнхний саналыг нэгтгэн холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэн, шийдвэрлүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг дэмжих, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, цар хүрээг өргөжүүлэх зорилготой "Татварын шинэчлэл-Хувийн хэвшлийн оролцоо" хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт 150 гаруй хувийн хэвшлийнхэн санал бодлоо хуваалцаж, өөрт тулгамддаг асуудлуудаа хэлэлцэн, тэдгээр саналуудыг тусган холбогдох байгууллагуудад уламжлах үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.
Мөн хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ, “Татварын багц хуулийн өөрчлөлтийн талаарх хувийн хэвшлийн нэгдсэн санал” сэдэвтэй илтгэл тавьсан бол Монголын Хуульчдын холбоо-Эдийн засгийн эрх зүйн хорооны Тэргүүн Б.Баасандорж “Татварын шинэчлэл: Эрх зүйн зохицуулалтын үр нөлөө” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөв.