• Танхимын мэдээ
  • “УЛААНБААТАР В2В – НИЙСЛЭЛ ХОТЫН БАРИЛГА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” БИЗНЕС УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“УЛААНБААТАР В2В – НИЙСЛЭЛ ХОТЫН БАРИЛГА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” БИЗНЕС УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025/02/21

Улаанбаатар хотын худалдааны танхим улирал бүр “Улаанбаатар В2В” уулзалт зохион байгуулдаг билээ. Энэ удаа нийслэлийн хөгжлийг хурдасгах бүтээн байгуулалтын улирал эхлэх дөхсөнтэй холбоотой барилгын салбарынханд зориулж “Нийслэл хотын барилга, бүтээн байгуулалт” сэдэвт бизнес уулзалт 2-р сарын 20-нд амжилттай зохион байгууллаа.

Бизнес уулзалтад нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын 2025–2028 оны хооронд хэрэгжүүлэх төслүүд” танилцуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх З.Батырбек ба холбогдох албаны хүмүүс оролцож, хувийн хэвшлийнхний асуултад хариулж, цаашид хамтран ажиллах боломжуудын тухай ярилцсан юм. Дээрх төслүүдтэй холбоотой ААН-үүдтэй нээлттэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгав.

В2В уулзалтаар ААН-үүд бүтээгдэхүүн, үйлчилгээ, бараа, материалын танилцуулгаа дэлгэн үзүүлж, илтгэл, танилцуулга хийж оролцсон юм. Мөн уулзалтад ирсэн зочид, оролцогчид, ААН-үүд шинэ дэвшилтэт техник, технологийн мэдээллээ солилцож, харилцан ашигтай шийдэл олох, төсөл, хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, бизнесийн харилцаа тогтоох гэх мэт үр дүнтэй уулзалт боллоо.

“Улаанбаатар В2В”-н оролцогч ААН-үүд:

  • “Номин стандарт” ХХК
  • Таванбогд Проперти” ХХК
  • “Таван Богд Билдинг Саплай” ХХК
  • “Барилгачин групп” ХХК
  • “Пи Эс Си” ХХК
  • “Пөөрл Сити” ХХК
  • “Ультрасоник” ХХК
  • "Түмэн төмөрт" ХХК
  • МСМ групп ХХК
  • "Эс Ти Эй" ХХК
  • “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ
  • СХД -ийн ЖДҮ-ийн Сургалт, мэдээллийн төв
  •  

 

Үндсэн цэс