Эвлэрүүлэн зуучлалын танилцуулга
Үндэсний ба Олон улсын худалдааны Арбитрын дэргэд эвлэрүүлэн зуучлах төв идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна. Талууд үүссэн аливаа маргаанаа мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар шийдвэрлүүлэх, харилцан тохиролцоонд хүрэх боломжтой юм. Манай эвлэрүүлэн зуучлалын төвийн эвлэрүүлэн зуучлагч нар нь нийтийн болон иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн зуучлагчийн албан ёсны гэрчилгээтэй зуучлагч нар ажиллаж байна.
Эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэний давуу тал:
- Богино хугацаанд маргаанаа эвийн журмаар шуурхай, зардал багатайгаар шийдвэрлүүлэх;
- Харилцан буулт хийх, хүлээцтэй байж зөвшилцөх боломжуудыг бий болгоно;
- Уян хатан зохицуулалттай;
- Талуудын оролцох боломжийг хангадаг.