УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА
2024/10/18
Улаанбаатар хотын худалдааны танхим, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран "Эрүүл хүнс-Нийтийн хоол" сэдвийн дор "Улаанбаатар B2B" бизнес уулзалт арга хэмжээг 10-р сарын 4-нд амжилттай зохион байгуулсан.
Энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулав.
Энэхүү Харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийн зорилго нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв ба Улаанбаатар хотын худалдааны танхимын хооронд нийтийн эрүүл мэндийн санаачилгуудыг дэмжих, эрүүл мэндийн талаарх мэдлэгийг түгээх, хариуцлагатай бизнесийг дэмин хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой юм.
Холбоотой мэдээлэл