Улаанбаатар хотын худалдааны танхим нь чадварлаг, манлайлагч хамт олныхоо хүчин чармайлтаар төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, гишүүн байгууллагуудынхаа үнэт зүйлсэд суурилан, Монгол Улсын нийслэл хотын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготойгоор үүсгэн байгуулагдаад арван жил болжээ.  

Улаанбаатар хотыг орчин үеийн, ухаалаг, олон улсын хэмжээнд бүс нутгийн санхүүгийн томоохон төв болгох алсын хараатайгаар гишүүн байгууллагууд, нийслэлд үйл ажиллаагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд бодлогын өмгөөлөл үзүүлж, тэдний нийтлэг эрх ашгийг төр, олон нийтэд илэрхийлэн, хамгаалах, бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг судалгаа, баримттайгаар шийдвэр гаргагчдад хүргэх хүчтэй дуу хоолой болох үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлсээр байх болно.

Цаашид бид нийслэл хотын бизнесийн орчныг улам сайжруулах зорилгоор гол чухал хуулиудад өөрчлөлт, сайжруулалт хийхийн зэрэгцээ  хувийн хэвшлүүдийг нэгтгэн, бизнесийн орчныг сайжруулах, инновац, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжсэн стратеги, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, чадавхжуулж, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, гишүүн компаниудаа олон улсын зах зээлд нэвтрэх гүүр болж, хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарах болно.

Бид энэхүү өвөрмөц цаг үед та бүгдтэй хамтран ажиллаж, дуу хоолойгоо нэгтгэж, шинэ боломж, сорилтуудтай хамтдаа нүүр тулан гишүүдийнхээ санаачилга, хүсэл зорилгыг дэмжихийн тулд бид төр, олон хувийн хэвшлийг холбон, шинэ бизнесийн боломжуудыг илрүүлэх, амжилттай явагдаж буй бизнесүүдийг дэмжин ажиллах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулна.

Бид гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үйлчилж байгаадаа бахархдаг бөгөөд бусад бизнесийн холбоодтой хамтран ажиллах үндсэн дээр үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлэн та бүхний хэрэгцээ шаардлагыг илүү үр дүнтэй хүргэх зорилгоор ажлын хэсгүүдийг зохион байгуулалтад орууллаа.

Улаанбаатар хотын худалдааны танхимын үйл ажиллагааг тасралтгүй дэмжигч Та бүхэнд талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаанд тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!

 

Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч

Ц.Баатарсайхан             

 

 

Үндсэн цэс