НЭХМЭЛИЙН ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА
Нэхмэлийн экспортыг дэмжих зөвлөлөөс Нэхмэлийн яамны дэмжлэгтэйгээр “Bharat Tex 2024” үзэсгэлэнг 2024 оны хоёрдугаар сарын 26-наас 29-ний хооронд Энэтхэг улсын Шинэ Дели хотод зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэнд хурал, хэлэлцүүлэг, Засгийн газар хоорондын (G2G) уулзалтууд, B2B уулзалт, санамж бичиг, бүтээгдэхүүний үзэсгэлэн, загварын шоу зэрэг болно.
Энэтхэгийн Шинэ Дели хотын Бхарат Мандапам, Яшобхооми зэрэг шинэхэн нээгдсэн үзэсгэлэнгийн байранд зохион байгуулагдаж буй энэхүү мега арга хэмжээ нь 2,00,000 метр.кв орчим талбайд хувцас, гэрийн тавилга, шалны бүрээс, утас, даавуу, хивс, торго, нэхмэл эдлэл, гар урлал, техникийн нэхмэл эдлэл гэх мэт 3500 гаруй салбарын бүхий л бүтээлүүд дэлгэгдэх юм.
Үзэсгэлэнд 300 гаруй гаднын худалдан авагчид оролцож, 40 мянга гаруй хүн үзэх төлөвтэй байна.