Үнэт эдлэлийн үзэсгэлэн зохиогдоно
2023 оны 3 дугаар сарын 16-19 ний өдрүүдэд Турк улсын Истанбул хотноо “Istanbul Jewelery Show 2023” буюу Олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах гэж байгаа тул та бүхнийг урьж байна.
Истанбулын олон улсын үнэт эдлэл, цаг, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн нь 1986 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй олон улсын шилдэг таван үзэсгэлэнгийн нэг юм. Үзэсгэлэнгийн үеэр үнэт эдлэлийн шинэ улирлын чиг хандлагатай танилцаж, салбарын мэргэжилтнүүдээс мэдээлэл авч, үнэт эдлэлүүдийг шалгаж, захиалах боломжтой. Энэхүү үзэсгэлэн бүс нутгийн хамгийн том үзэсгэлэнгийн хувьд үнэт эдлэлийн мэргэжилтнүүдэд мэдээлэл солилцох, бизнесийн өвөрмөц боломжийг олгодог.
Үзэсгэлэнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд холбоосоор нэвтэрч авна уу