ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Танхимын мэдээ
  • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна

2024/06/17

Хувийн хэвшлийн мянга, мянган аж ахуйн нэгж, тэдгээрийн ажиллагсдын хамтын хүчээр улс орны эдийн засаг өсөж, төсвийн орлогын томоохон хэсэг бүрдэж, олон мянган ажлын байр бий болж, нийгмийн олон асуудал эерэгээр шийдэгдэж байдаг. Үүнийг үгүйсгэх, хувийн хэвшлийн нэр хүндийг бууруулах суртал нэвтрүүлэг, ялангуяа УИХ-ын сонгуулийн сурталчилгаа явагдаж буй энэ үед ихээхэн газар авч байгаад бид харамсаж байна.    

Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хандан Улаанбаатар хотын худалдааны танхимаас дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэх, эд хөрөнгөтэй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхэд халдаж харилцах дансны гүйлгээ хязгаарлах, үйлдвэр, үйл ажиллагааг зогсоож битүүмжлэх зэргээр эд хөрөнгийн хөдөлгөөнийг царцаах, бизнесийн тогтвортой үйл ажиллагаанд саад учруулдаг явдал газар аваад байна. Иймд бизнес эрхлэгчдийг шалгах ажлын хүрээнд хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр хяналт шалгалтыг явуулах, тодорхойгүй шалтгаанаар ийнхүү хувийн хөрөнгийн хөдөлгөөнийг хянах, царцаах, хааж боох үйлдлүүдийг төрийн эрх бүхий бүх байгууллагаас дахин гаргуулахгүй байх талаар бодлого боловсруулж, хуульчлахыг;
  2. Хууль дээдлэх ёсыг хэлбэрэлтгүй даган мөрдөж, зөвхөн шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогддог гэдгийг санаж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн нэр төрд халддаг үйлдлийг зогсоохыг ШААРДАЖ байна.

 

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ

2024 оны 6-р сарын 17

 

Холбоотой мэдээлэл
ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024/11/22
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
2024/11/21
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024/11/01
“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА
2024/10/18
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА
2024/10/18
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024/10/17
"ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА
2024/09/23
"УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2024/09/05
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна
2024/06/17
Үндсэн цэс