ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Гадаад мэдээ
  • “Goldman Sachs”-ийн шинжээчид АНУ-ыг эдийн засгийн уналтад орохгүй гэж үзэж байна

“Goldman Sachs”-ийн шинжээчид АНУ-ыг эдийн засгийн уналтад орохгүй гэж үзэж байна

2022/11/21

Инфляц болон бодлогын хүүгийн өсөлт хоорондын эгзэгтэй нөхцөл байдал ирэх оны турш хадгалагдах ч ам.долларын ханшийн өсөлт үргэлжилнэ гэж “Goldman Sachs” банкны стратегичид үзэж байна.

Эдийн засаг болон хөдөлмөрийн зах зээл уналтыг тэсвэрлэж, бусад улсын Төв банкнууд Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгээ өсгөх эрчтэй зэрэгцэхийг хичээж буй үед ам.долларын ханш цаашид улам чангарах орон зай байна хэмээн тэд дүгнэжээ. “Одоогоос эхлэн ам.долларын өсөх хөдөлгөөн энэ оныг бодвол илүү савлагаатай, тогтмол бус байх хүлээлттэй байна” гэсэн байна.

Төв банкнаас бодлогын хүүгээ дөрвөн удаа 75 суурь нэгжээр өсгөснийхөө дараа ч дахин өсгөх дохио өгсөөр байсан нь ам.долларын ханшийг энэ онд есөн хувиар чангарахад нөлөөлжээ. 

“Goldman Sachs” банкны шинжээчид АНУ-ыг эдийн засгийн уналтад орохгүй гэж тооцоолж байгаа юм. Тодруулбал: дараагийн 12 сард уналт нүүрлэх магадлал 35 хувь гэж тооцоолсон ч бусад улс  дахь эдийн засгийн уналт, санхүүгийн тогтвортой байдалд нүүрлэх эрсдэл нь ам.долларын ханшийг улам чангаруулж магадгүй гэж үзжээ.

Эх сурвалж: Bloomberg 

Үндсэн цэс