УБХТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ОРДОС ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна
  • Арбитр мэдээ
  • Ази, Номхон Далайн Бүсийн Арбитруудын Бүлгийн уулзалт болов

Ази, Номхон Далайн Бүсийн Арбитруудын Бүлгийн уулзалт болов

2023/11/28

2023 оны 11-р сарын 13-15-ны өдрүүдэд Ази, Номхон Далайн Бүсийн Арбитруудын Бүлгийн дээд хэмжээний уулзалт Бээжин хотноо болж Монгол улсыг төлөөлж Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх “Үндэсний ба олон улсын арилжааны арбитр” оролцож арбитрын хөгжлийн асуудлаар тус бүс нутгийн арбитруудын төлөөлөлтэй хамтран ажиллахаар боллоо.

АНДБАБ (APRAG)-ийг 2004 онд 17 арбитрын төвүүд хамтран байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 51 арбитрын байгууллагууд гишүүнээр нэгдэн ороод байна. Тус байгууллага нь олон улсын арбитрын байгууллагуудын стандарт, мэдлэг, ур чадварыг сайжруулах, Азийн бизнес эрхлэгчдийн маргаан шийдвэрлэх нэг цэг, эх сурвалж байх зорилгоор ажиллаж байна.

Энэ жилийн уулзалт “Өөрчлөгдөж буй цаг үе дэх олон улсын арбитр: бэрхшээл ба хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдаж маргаан хянан шийдвэрлэх арбитрын процессыг мэдээллийн технологийн ололт амжилтуудтай хэрхэн уялдуулж ашиглах, арбитрчдын ёс зүй ба авилгаас ангид байх асуудлууд, хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын хооронд хийгдсэн гэрээ, хэлцлийн маргааныг шийдвэрлэхэд учирч буй бэрхшээлүүд гэх мэт олон асуудлуудыг хэлэлцэж харилцан туршлага солилцлоо.

УБХТ-ын дэргэдэх “Үндэсний ба олон улсын арилжааны арбитр” Хонг-Конг, Сингапур, Бээжингийн гэх мэт арбитруудтай хамтран ажиллахаар болж харилцан туршлага солилцох, арбитрчид, хуульчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

 

Үндсэн цэс