“Их 7“-ийн орнууд томоохон компаниудад ногдуулах татварын доод хэмжээг 15 хувьд барина
2021/06/07
“Их 7“-ийн гишүүн орнууд үндэстэн дамнасан корпорацуудад ногдуулах татварын хэмжээг хамтран тогтоож байхаар тохиролцлоо.
Лондонд болсон “Их 7”-ийн Сангийн сайд нарын уулзалтаар томоохон корпорацуудын орлогод ногдуулах татварын доод түвшнийг 15 хувьд байхаар тогтоожээ. Ингэснээр улс орнууд томоохон компаниудаас авах татварын орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байна. Мөн компанийн төв байрлаж байгаа улсаас гадна үйл ажиллагаа явуулдаг орнууд ч татвар авах боломжтой болж байгаа юм.
Холбоотой мэдээлэл