УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
  • Гадаад мэдээ
  • ОХУ, Украины нөхцөл байдлаас үүдэн Брент төрлийн тосны үнэ 4.65 хувиар  өслөө

ОХУ, Украины нөхцөл байдлаас үүдэн Брент төрлийн тосны үнэ 4.65 хувиар  өслөө

2022/02/24

ОХУ, Украины нөхцөл байдал улам хурцдаж байгаа нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг өсгөсөөр байна.

Брент төрлийн тосны үнэ 4.65%-иар   өсөж, баррель нь 101.34 ам.доллар болсныг oilprice.com мэдээллээ.

Сануулахад, энэ долоо хоногийн   мягмар гарагийн өглөө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины салан тусгаарласан хоёр бүс рүү цэргээ оруулах тушаал өгсний дараа дэлхийн зах зээл газрын тосны үнэ дахин өсөж, 2014 оноос хойших түүхэн дээд хэмжээнд хүрсэн.

Тэгвэл өнөөдөр 100 ам.доллар давж өслөө.

2021 оны арванхоёрдугаар сараас хойш үнэ нь өссөн  Брент төрлийн  тосны үнэ өнгөрсөн долоо хоногт яльгүй буурах хандлага ажиглагдаж байсан бол энэ долоо хоногт ийнхүү эхэнд дурдсан шалтгаантай холбоотойгоор  өслөө.

Өчигдөр  oilprice.com-ийн  ханшаар Брент төрлийн тосны үнэ баррель  97.16 ам.доллар байсан юм.

“WTI” төрлийн газрын тосны үнэ өчигдөр  92.05 ам.доллар байсан бол өнөөдөр 4.40%-иар өсөж, 96.15 ам.доллар байна.

Үндсэн цэс