“Аж ахуйн нэгжийн санхүү, бүртгэлийн анхан шатны сургалт”
Хэнд:
- Жижиг, дунд, бичил аж ахуйн нэгж, байгууллага
- Бизнес эрхлэгч иргэд г.м.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд дараах мэдлэгийг олгоно:
- Аж ахуйн нэгжийн санхүү бүртгэлийн анхан шатны ухагдахуун
- Санхүүгийн баримтад тавигдах шаардлага
- Түүхий эд, материалын бүртгэл, түүнд анхаарах асуудлууд
- Цалин, хөдөлмөрийн хөлс болон бусад холбогдох санхүүгийн тооцоо хийх аргачлал
- Санхүүгийн тайлан гаргахад анхаарах асуудлууд
Сургалтын үргэлжлэх хугацаа:
- 4 – 8 цаг
Хэзээ:
- Сургалтын жилийн төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдана (энд дарж сургалтын хуваарийг харна уу)
Бүртгэл:
- Хэрэв та тус сургалтад оролцохыг сонирхож байвал энд дарж урьдчилан бүртгүүлэх боломжтой.
Сургалтын хэлбэр:
- Танхимаар болон онлайнаар зохион байгуулагдана.