УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

НДШ-ийг 2%-аар бууруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.11) хуралдаан 11 цаг 06 минутад 57 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний салбар зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхимаас цар тахлын хүнд хэцүү үед 2021 оны нэгдүгээр сараас ажил олгогч болон ажилтнаас авах тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 1 хувиар нэмэгдүүлэхийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулахыг хүсэлтийг удаа дараа Улсын Их Хурлын дарга болон Нийгмийн бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуудлыг судалж, хуулийн хүрээнд шийдвэрлэж, хариу мэдэгдэх үүрэг чиглэлийг ын зүгээс Нийгмийн бодлогын байнгын хороонд өгсөн. Байнгын хороо энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Сангийн яамнаас мэдээлэл, лавлагаа авч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад энэ асуудлыг нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийнхээ хүрээнд шийдвэрлэх үүргийг 2021 оны хоёрдугаар сараас хойш өгсөн ч өнөөдрийг хүрлээ. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурал энэ сард багтаан хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг онцгойлон сануулья. Нэр бүхий гишүүдээс нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах зохицуулалт бүхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг өнөөдөр хэлэлцэх гэж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Үндсэн цэс