ХААБ 254.8 САЯ ТӨГРӨГИЙН ҮНИЙН ДҮН БҮХИЙ ХОНЬ, ТЭМЭЭНИЙ НООС АРИЛЖЖЭЭ
2021/08/30
Хөдөө аж ахуйн бирж баасан гарагт 68.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 40.1 тонн хонины ноос арилжсан байна.
Ангиллаасаа шалтгаалж хонины ноос кг тутам нь 1400-3000 төгрөгөөр арилжигджээ. Хөдөө аж ахуйн биржид энэ долоо хоногт нийтдээ 254.8 сая төгрөгийн хонь болон тэмээний ноосны арилжаа хийгдсэн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн арилжаанаас 20 дахин буурсан үзүүлэлт боллоо. Наймдугаар сар гарсаар Хөдөө аж ахуйн биржийн арилжааны идэвх харьцангуй суларчээ.
Холбоотой мэдээлэл