ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Барилгын материал үйлдвэрлэгчид цахилгааны хөнгөлөлт хүсч байна

Барилгын материал үйлдвэрлэгчид цахилгааны хөнгөлөлт хүсч байна

2021/08/27

2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцтай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж байна.

Тэд өнгөрсөн долоо хоногт арматур, хөөсөнцөр, цемент, бетон зэрэг барилгын материал үйлдвэрлэгчидтэй уулзжээ.

Тэрээр барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих хүрээнд импортын хамаарлаас ангид байх, зайлшгүй татан авах бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах, эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, санал авна гэжээ.

  • Арматур үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй зээл, эрчим хүчний хөнгөлөлт, түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл зэрэг дэмжлэгийг төрөөс хүсч байна.
  • Хөөсөнцөр үйлдвэрлэгчид хэлэхдээ, хөөсөн полистрол хавтангийн түүхий эдийн нийлүүлэлт багассан шалтгаан нь хөөсөн полистролын үрлийг аюултай бүтээгдэхүүний жагсаалтад хамруулж, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр авто тээврээр тээвэрлэхгүй байгаагаас Эрээн хотод татан авалт хийгдэхгүй байгааг хэллээ.
  • Бетон, цемент үйлдвэрлэгчид төрөөс тээвэр, цахилгааны хөнгөлөлт үзүүлэх талаар хүсэлт ирүүлж байв.

Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг төлөөллүүдээс гарсан санал, хүсэлтийг нэгтгэн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээ илэрхийлэв. Мөн барилга, бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай явагддаг тул тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх боломжтой эсэх талаар тодруулахад Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зохицуулах боломжтой гэжээ.

Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг барилгын материал үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтуудаас гарсан саналуудыг судалж, бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх зорилтын хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүлэх Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгана гэдгээ хэлжээ.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс