Зэсийн баяжмалын экспортын орлого хоёр дахин өсжээ
Үндэсний статистиктийн хорооноос энэ сарын 15-ны байдлаарх гадаад худалдааны дүнг танилцуулав.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмалын экспортын орлого хоёр дахин өсөж, 1.825 сая ам.долларт хүрчээ. Чулуун нүүрсний орлого 1.197 сая, төмрийн хүдэр болон баяжмалынх 711 сая, боловсруулаагүй газрын тосны орлого 210 сая ам.доллар болж тус тус өсжээ.
Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны орлого 218 сая ам.доллар болж, тав дахин буурсан байна. Монголбанк өнгөрсөн сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 11 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.07 тонноор буурсан үзүүлэлт юм. Мөн алтны үнэ буурсан тул Төв банк яаран худалдалгүй, иргэд, ААН-үүдийн тушаасан алтыг биет хэмжээгээр хадгалж байгаа аж.