ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • ШААРДЛАГА -МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССТ

ШААРДЛАГА -МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССТ

2021/07/02

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССТ

ШААРДЛАГА

Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн бид цар тахлын тархалтыг зогсоох нэрийдлээр зарим салбарын бизнесийг хааж, зогсоож, улмаар энэ арга хэмжээгээ байнга сунгаж байдгийг ЭСЭРГҮҮЦЭЖ байна. Цаашид аливаа төрлийн бизнесийн үйл ажиллагааг хааж зогсоох ямар нэгэн арга хэмжээ авахгүй байхыг хүсч байна.

Учир нь өнөөг хүртэл бизнес эрхлэгчид бид Засгийн газар, УОК, НОК зэрэг бүх шатны төрийн байгууллагуудын тавьсан шаардлага, хэлсэн үг, хэрэгжүүлсэн арга хэмжээг хэлбэрэлтгүй даган мөрдөж ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулахаас гадна өөрийн ажилчид, тэдний гэр бүлийн амьдралын нөхцлийг доройтуулахгүйн тулд бүх боломжоороо ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө зүтгэсээр ирсэн.

Харамсалтай нь бизнес эрхлэгчид биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлуудаас үүдэн хүний бөөгнөрөл, хөл хөдөлгөөн орон даяар нэмэгдсэн нь хэн бүхний нүдэнд ил байхад татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгчдийн буруу мэтээр зөвхөн хувийн хэвшлийнхний үйл ажиллаааг хаах арга хэмжээг юуны түрүүнд авдгаа болихыг шаардаж байна.

Бизнес эрхлэгчид бид төрийн байгууллагуудаас гаргасан халдараас хамгаалах дэглэмийг мөрдөж, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах тул үйл ажиллагааг нээх шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.   

 

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс