Fitch: 10 их наяд төгрөгийн хөтөлбөр монголын банкны салбарын өсөлтөд гол түлхэц болно
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн хөтөлбөр, богино болон дунд хугацаандаа банкны салбарын өсөлтийг хангах гол хүчин зүйл болно гэж “Fitch” агентлаг үзэж байна.
Хоёрдугаар сарын эцсээр хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөрийн үр дүнд 2021-2022 онд зээлийн өсөлтөд түлхэц болно гэж тооцоолж байгаа юм. Мөн богино хугацаандаа банкнуудын активын чанарт нөлөөлж буй дарамт буурахад нөлөөлнө гэж үзжээ. Хэдий тийм боловч дотоодод тавдугаар сарын дунд үеэс “коронавирус”-ийн халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн энэ үед нөхцөл байдал улам хүндэрч, нийтийн дархлаа тогтох хугацаа удааширвал активын чанар муудах эрсдэлтэй байгааг “Fitch” онцоллоо.
Зээл олголт өнгөрсөн онд 4-5 хувиар агшиж байсан бол тавдугаар сард нийт зээлийн үлдэгдэл жилийн дүнгээр 6.2 хувиар өссөн байна. Мөн энэ онд зээлийн өсөлт 15-18 хувьтай гарах төлөвтэй байгааг Монголбанк мэдээлсэн юм.