ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Fitch: Монгол Улсын Засгийн газрын санал болгож буй ам.долларын бондын үнэлгээ "В"

Fitch: Монгол Улсын Засгийн газрын санал болгож буй ам.долларын бондын үнэлгээ "В"

2021/06/24

Fitch: Монгол Улсын Засгийн газрын санал болгож буй ам.долларын бондын үнэлгээ "В"

“Fitch” агентлаг Монгол Улсын Засгийн газрын санал болгож буй ам.долларын бондын үнэлгээг “B” гэж тогтоосноо мэдээллээ.

Энэхүү бондоор татан төвлөрүүлэх хөрөнгөөр 2022 болон 2023 онд хугацаа нь дуусаж буй бондын зарим хэсгийг дахин санхүүжүүлж магадгүй бөгөөд ингэхдээ бонд эзэмшиж буй хөрөнгө оруулагчдад тендер санал хүргүүлэх аж. Ийнхүү шинээр бонд гаргаж хэдий хэмжээний санхүүжилт татах нь одоогоор тодорхойгүй байна. Сангийн яамнаас тодруулахад хөрөнгө оруулагч талуудтай яриа хэлэлцээ хийгдэж байгаа гэж дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэв.

Зургаадугаар сарын 21-ний өдрөөс хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх уулзалтууд зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажил дээр Монгол Улсын Засгийн газар, “HSBC”, “J.P. Morgan”, “Morgan Stanley”, “Nomura” зэрэг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч байгаа аж.

“Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В”, төлөвийг “Тогтвортой” гэж үнэлээд байгаа юм. Төсвийн алдагдлыг бууруулах талд ахиц гарахгүй байх, уул уурхайн томоохон төслүүд болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тасалдуулахаар хэмжээний улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлөх хүчин зүйл хэмээн тус агентлаг хэвлэлийн мэдээндээ онцолжээ.

Оны эхний улиралд Засгийн газрын гадаад өр 8.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өссөн. Засгийн газар сүүлийн жилүүдэд өрийг өрөөр дарах буюу бондыг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авч буй. Өндөр хүүтэй, хугацаа тулсан “Мазаалай” болон “Чингис” бондыг хэсэгчилсэн байдлаар дахин санхүүжүүлэхээр “Номад” бондыг гаргаад байна.

Ирэх онуудад төлөгдөх өр төлбөрийн хувьд 2022 оны 12 дугаар сард “Чингис” бонд, 2023 онд “Гэрэгэ”, 2024 онд “Хуралдай”, 2026 онд “Номад” бонд байгаа юм. Үүн дээр нэмээд цар тахлын үед нийгмийн чиглэлийн зарцуулалтууд өссөн учраас өр төлбөрийн хувьд ачаалалтай жилүүд хүлээгдэж байна.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс