НИЙСЛЭЛИЙН ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН "БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ" СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” глобал төслийн хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим “Бизнес дэх хүний эрх” сургалтыг нийслэлийн дүүргүүдийн ЖДҮ эрхлэгчдэд зориулж 2-р сарын 28-наас 5-р сарын 9 хүртэл нийт 11 сургалт амжилттай зохион байгууллаа.
Сургалтад 220 гаруй ЖДҮ эрхлэгчид оролцов. Тус сургалт бизнес дэх хүний эрхийн талаарх үндсэн мэдлэг, ойлголтыг өгөх, ажилтан, ЖДҮ эрхлэгчдэд тогтвортой ажил, бизнес, орлогыг хангах, чадавхийг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлдөг талаарх үндсэн мэдлэг, мэдээллийг түгээсэн сургалт боллоо.
Эдгээр сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” глобал төсөл болон Нийслэлийн дүүргүүдийн ЖДҮД төвийнхөн, мөн бяцхан хүүхдүүдээ хүртэл дагуулан ирж, мэдлэг олж авах чин хүслээр оролцсон ЖДҮ эрхлэгчдэдээ талархсанаа илэрхийлье.
Суралцагчдын сэтгэгдлээс хуваалцахад:
- Олон гоё мэдээлэл авлаа, бодууштай зүйлс их байна, одоо очоод ажил дээрээ хэрэгжүүлэх юм ч их байна. Цаашид олон олон сургалт зохион байгуулж байгаарай.
- ЖДҮ эрхлэгчдийн дунд Бизнес ба хүний эрх сэдвээр сургалт зохион байгуулсан багш нартаа талархал илэрхийлье. Бизнесийн хүрээнд бид өөрсдийн болон ажилчдынхаа эрхийн талаар мэдлэг хомс байсныг бидний мэдлэгийг тэлж, олон авууштай санаа, туршлага, мэдээлэл олголоо. Жишээ нь, наад зах нь хөдөлмөрийн аюулгүй байдал, зөрчигдсөн эрх, бидэнд тулгамдаж буй асуудлуудаас гарах гарц гаргалгаа, шийдвэр зэргийн тухай мэдэж авлаа. Баярлалаа.
- ЖДҮД төв-д НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй Бизнес дэх хүний эрхийн талаар сургалтад суулаа. Маш их таалагдлаа. Бид ажилдаа хүний эрхийн талаар мэдлэггүй байсныгаа энэ сургалтад сууснаар мэдэж авсан. Сайхан сургалт боллоо. Баярлалаа. Сургалт зохион байгуулсан ЖДҮ төв болон сургагч багш нартаа баярлалаа.