УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭРГЭДЭХ ҮНДЭСНИЙ БА ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР, МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын худалдааны танхимын дэргэдэх “Үндэсний ба олон улсын арилжааны арбитр”-ын дарга Б.Хаш-Эрдэнэ “Хуульчдын холбоо”-ны Ерөнхийлөгч П.Одгэрэл нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол улсын арбитрын эрх зүй, практикийг хөгжүүлэх, арбитрын эрх зүйн талаарх хуульчдын мэдлэг, ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх, бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар хурдан шуурхай шийдвэрлэдэг болох, маргааныг мэргэшсэн арбитрчаар шийдвэрлүүлж хөндлөнгийн, бие даасан шийдвэр гаргадаг тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов.
Тус уулзалтад Үндэсний ба олон улсын арилжааны арбитрын арбитрч Б.Баасандорж, Арбитрын нарын бичгийн дарга Б.Сувд, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар оролцов.