ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Иргэд амины орон сууц барихдаа ипотекийн зээлд хамрагдах боломжтой боллоо

Иргэд амины орон сууц барихдаа ипотекийн зээлд хамрагдах боломжтой боллоо

2021/06/11

Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг Сайдын зөвлөлийн хурлаар дэмжлээ. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр амины орон сууцыг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах боломж нэмэгдэх юм.

Өнгөрсөн 2013 оноос хойш 179 иргэн амины орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Учир нь амины орон сууцны чанар, стандарт тодорхой бус байснаас хамаарч банкны зүгээс энэ төрлийн зээлийг төдийлөн олгохоос татгалздаг байна.

“Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам” хэрэгжсэнээр  иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийн дагуу ипотекийн зээлд хамруулах зураг төсөлтэй амины орон сууцны барилга угсралтын ажилд үе шатны хяналтыг хэрэгжүүлэх, тэдэнтэй захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх гэрээ байгуулах, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах аж.

Барилга, хот байгуулалтын яамны харьяа “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь амины орон сууцанд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ Барилгын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлын захиалагчийн дүрмийг баримталж ажиллах юм.

“Амины орон сууц” гэдэгт аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, нэг айлын сууц болон шаардлагатай бусад өрөө тасалгааг багтаасан блокчилсон орон сууцны барилгын бие даасан хэсэг бүхий тусдаа газарт баригдсан орон сууцны зориулалттай сууцыг” хэлнэ. Тиймээс дээрх журмын дагуу иргэд амины орон сууц барихдаа ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо.

 


Эх сурвалж: Барилга хот, байгуулалтын яам

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс