Хувийн хэвшлээс Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийг бүртгэж байна
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Түүнчлэн төслүүдэд судалгаа хийж, хувийн хэвшлийн зүгээс нийслэлд хэрэгжүүлэхээр санал болгож буй төслүүдэд дэмжлэг үзүүлэн ажилладаг юм.
Тиймээс нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хувийн хэвшлийн төслүүдийн (нийгмийн болон дэд бүтцийн төслүүд байж болно) мэдээллийг Улаанбаатар хотын худалдааны танхимаар дамжуулан хүлээн авч байна.
Та бүхэн өөрсдийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийн нэр, товч мэдээлэл, холбоо барих хүн, хаяг зэргийг (дээд тал нь 1 хуудас) бидэнд ирүүлснээр УБХКорпорациар дамжуулан хотын захиргааны дэмжлэг авч төслөө амжилттай хэрэгжүүлэх боломжтой болно.
Төслийн товч мэдээллийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл info@ubchamber.mn цахим шууданд хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 91095757 дугаарт хандан авна уу.