Asia Corporate Excellence & Sustainability Awards (ACES)-аас “Азийн шилдэг манлайлагч” шагналыг хүртлээ
ACES Awards-ын шагнал гардуулах үйл ажиллагаа 11-р сарын 18-нд Малайзын Куала Лумпур хотод зохион байгуулагдаж, нийт 23 төрөлд азийн хамгийн шилдэг манлайлагчдыг тодруулахын зэрэгцээ шилдэг компани, брэндүүдэд энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулжээ.
Тус арга хэмжээн дээр манлайлал, тогтвортой байдлын чиглэлээр Ази тивийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулж буй удирдагчид, компаниудыг шалгаруулсан бөгөөд Asia Corporate Excellence & Sustainability Awards (ACES)-аас Мобиком Корпорацийн ТУЗ-ийн дарга Тацуяа Хамада “Азийн шилдэг манлайлагч” шагналыг хүртсэн байна.
Тацуяа Хамада нь Мобикомын бизнесийн үйл ажиллагаа, компанийн соёлыг цоо шинэ түвшинд хүргэж, Монгол орон даяар өргөн цар хүрээг хамарсан олон төсөл, хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлсэн нь “Азийн шилдэг манлайлагч” шагналын эзэн болоход онцгой нөлөө үзүүлжээ.
MORS Группийн Гүйцэтгэх захирал Шанггари нь Тацуяа Хамада захиралд баяр хүргэсэн захидалдаа Ковидын амаргүй цаг үед өөрчлөлтийг амжилттай түүчээлж, стратеги, ур чадвар, сэтгэлгээгээр манлайлж чадсаныг нь онцолсон байв. Харин АСES Awards-ийн шүүгчдийн ахлагч Жаянти Десан нь түүнийг үүрэн холбоог банк санхүүгийн үйлчилгээтэй хослуулж, финтек компаниараа дамжуулан санхүүгийн салбарт хувьсгал хийсэн алсын хараатай удирдагч хэмээжээ.
Мобиком корпорацийн ТУЗ-ийн дарга Тацуяа Хамадад болон хамт олонд нь баяр хүргэе.