“RIO TINTO” АВСТРАЛИД ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ
2022/06/10
“Rio Tinto” компани Австрали улсын төв болон өмнөд Квинсленд мужид салхин болон нарны цахилгаан станц хөгжүүлэх хүсэлт гаргалаа.
Ингэснээр 2030 он гэхэд төв цахилгаан шугамаар дамжуулан Гладстон хот дахь үйлдвэрүүдээ эрчим хүчээр хангаж эхлэхээр байгаа аж. Үүнийг 2030 он гэхэд хорт хийн ялгаруулалтаа хоёр дахин бууруулж, 2050 он гэхэд тэнцвэржүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх анхны алхам гэдгийг тус компанийн Хөнгөн цагаан хариуцсан Гүйцэтгэх захирал Иван Велла мэдэгдсэн байна.
Зөвшөөрөл хүссэн шинэ станцууд нь тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Rio Tinto”-ийн гурван үйлдвэрийг эрчим хүчээр хангахад хүрэлцэхээр байгаа юм.
Холбоотой мэдээлэл