ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГХЯ: Гадаадад зорчих иргэдийн анхааралд

2022/06/07

Коронавируст халдвар /Ковид-19/-т цар тахлын нөхцөл байдал намжиж, гадаад улсуудын хилийн болон визийн хязгаарлалт аажмаар цуцлагдаж байгаатай холбогдуулан гадаадад зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна.

Гадаадад зорчих иргэд өөрсдийн анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэн хилийн чанадад гэмт хэрэг, золгүй явдалд өртөх, санхүү, эд материал, сэтгэл санаагаараа хохирох тохиолдол цөөнгүй тохиолдож буй тул дараах зүйлсийг анхааруулж, сэрэмжлүүлж байна. 

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа,  гадаад улсаас олгосон виз дээрх өөрийн мэдээлэл, визийн хугацаа, визийн ангилал зэргийг тулган шалгах,
  • Өөрийн бичиг баримт, мөнгө, гар утас, банкны карт, үнэт зүйлсээ гээгдүүлэх, мартах, хулгайд алдахаас сэрэмжлэх,
  • Зорчиж буй улсынхаа болон бүс нутгийн улс орнуудын виз, коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын хязгаарлалт, зохицуулалтыг нягтлан судлах,
  • Аялал жуулчлалын компаниудыг сайтар судалж, салбартаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани сонгох, аяллын хөтөлбөрөө чанд мөрдөж, ганц нэгээрээ явахгүй байх,
  • Аяллын эрүүл мэндийн даатгалд хамрагдах, аливаа эрсдэл үүссэн үед хэрэглэх санхүүгийн нөөцтэй байх,
  • Хилээр нэвтрүүлэхийг хориглосон  бараа, эд зүйлс,  бусдын бичиг баримт, дайвар зүйлс авч явахгүй байх, гаалийн мэдүүлгээ үнэн зөв бүрдүүлэх, 
  • Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлсэн бэлэн мөнгө, согтууруулах ундаа, тамхи, эм зэргийг авч явахгүй байх, зайлшгүй шаардлагатай эм, эмийн хэрэгсэл авч яваа тохиолдолд энэ тухай тодорхойлсон баримт/эмчийн бичигтэй байх,
  • Тухайн улсад байх хугацаандаа соёл, заншил, зан үйлийг хүндэтгэх, хууль, журмыг чанд дагаж мөрдөх,
  • Таньж мэдэхгүй хүнтэй холбоо тогтоох, шөнө, оройн цагаар ганц нэгээрээ явахаас зайлсхийх,
  • Бага насны хүүхдээ байнга харгалзан авч явах,
  • Хувийн хариуцлагаа ямагт ухамсарлаж, сонор сэрэмжтэй байх, зэрэг болно.

Гадаад улс руу зорчиж буй иргэн Та хамт яваа хүн болон Монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ тогтмол харилцаа холбоотой байж, аливаа эрсдэл, аюул учирсан тохиолдолд хамгийн ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт нэн даруй хандахыг сануулж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс