Монгол Улсад 100 сая ам.долларын зээл олгохыг зөвшөөрлөө
"Монгол Улсын тээврийн сүлжээ болон логистикийг сайжруулах" төслийн хүрээнд 100 сая ам.долларын зээл олгохыг Дэлхийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс зөвшөөрлөө.
Энэхүү төсөл нь уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх ажилд томоохон түлхэц болохоор байгааг Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар онцолж байна.
Үүнээс гадна Азийн Хөгжлийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлэхээр болоод байна. Мөн урт хугацааны төсвийн дэмжлэг энэ оны эцсээр батлагдах төлөвтэй байгааг мэдээлсэн юм.
2021 оны байдлаар Монгол Улсын гадаад өр 33.2 тэрбум ам.доллар хүрээд байна. 2022 онд Монгол Улсын нийт гадаадын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 167 хувьтай дүйцнэ гэж олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг тооцоолоод байгаа юм.