ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ

Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ

2022/05/24

Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2022.05.20/ Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцrээ.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан нийт 529 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагын нийт хөрөнгийн хэмжээ 3.0 их наяд төгрөгт хүрлээ. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж ч сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.4 дахин нэмэгдэж 1.4 саяд хүрсэн бол нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.6 сая байна.

Энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Нөгөөтээгүүр банк бус санхүүгийн салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ буюу финтек өргөнөөр нэвтэрч байна. Тухайлбал, 32 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ финтек зээлийн бүтээгдэхүүн гаргаж харилцагч, үйлчлүүлэгчдэдээ хүргээд байна.

 

Гэхдээ технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ бий болж харилцагч, үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсэн ч эрх ашгийг нь хамгаалсан, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар иргэдэд хүрэх санхүүгийн хүртээмжийг ахиулах боломжийг бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчин учир дутагдалтай байна. Ялангуяа төрөөс үзүүлж буй тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, хөгжлийн чиг хандлагыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлага тулгарч буй. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн салбарт зохистой орчин бүрдүүлэх, санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх замаар санхүүгийн зуучлалыг хөгжүүлэх, салбарын хөгжлийг олон улсын жишигт хүргэх цаашилбал хяналтын оновчтой тогтолцоог бүрдүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар ББСБ-ууд нь олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломж бүрдэхийн сацуу салбарын оролцогчдыг чадавхжуулж, төрөлжсөн институт болгох, финтект суурилсан санхүүгийн үйлчилгээ болон компанийн засаглалын ил тод байдал, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт бий болно. Мөн Санхүүгийн зохицуулах хороо буюу зохицуулагч байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, нэгдсэн хяналт шалгалт хийх эрх зүйн орчин бүрдэхийн хамт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоо сайжрах юм.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль нь 2002 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 9 удаа холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Харин өнөөдөр буюу 20 жилийн дараа ийнхүү шинэчлэх ажлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж: СЗХ

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс