УБХТ, GS1-Монгол байгууллага хамтран ЖДҮЭ эмэгтэйчүүдийг сургалтанд хамрууллаа
УБХТ болон GS1-Монгол байгууллага хамтран Сонгинохайрхан дүүргийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийг чадавхжуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг нь дэмжих, боломжит худалдан авагчид, зах зээлд холбож өгөх замаар тогтвортой орлоготой болгох, улмаар эдгээр эмэгтэйчүүдээр дамжуулан тэдний хамтран ажиллагсад, ажилчид, гэр бүл, амьдардаг тойргийн хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө, хүний эрх, хүүхдийн эрхийн мэдлэгийг түгээх зорилтот бичил төслийг хэрэгжүүлж байна.
Тус төсөлд оёдол, саван үйлдвэрлэл, талх, нарийн боов, махны үйлдвэрлэгч бүсгүйчүүд хамрагдаж байгаа бөгөөд төслийн хоёр дахь удаагийн сургалтыг GS1-Монгол байгууллагаас зохион байгуулж "Зураасан кодны хэрэглээ, ач холбогдол", "Сав баглаа боодол, түүнд тавигдах шаардлага", "Оюуны өмчийн эрхийн хамгаалалт, түүний ач холбогдол" сургалтуудыг мэргэжлийн туршлагатай багш нар зааж зөвлөгөө өглөө.
Цаашид тус төслийн хүрээнд санхүүгийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, компани болон нөхөрлөл, хоршооны эрх зүй, хүүхдийн эрх, хүний эрхийн сургалтууд орж, томоохон худалдан авагч компанид зочлон, туршлага судлах, мэргэжлийн хүмүүсээс ажлын байран дээр зөвлөгөө авах ажлыг зохион байгуулах юм.