ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • БАЙР СУУРЬ: AQR хийлгээгүй банкны хувьцааг авахгүй байх хэрэгтэй

БАЙР СУУРЬ: AQR хийлгээгүй банкны хувьцааг авахгүй байх хэрэгтэй

2022/05/03

Олон улсын валютын сангаас IPO гаргах хугацааг түр хойшлуулах хэрэгтэйг дахин анхаарууллаа. Хэдийгээр банкууд IPO гаргахыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм.

Өмнө нь 12 дугаар сард гаргасан тайландаа шаардлагатай тохиолдолд банкууд хөрөнгөө хангалттай хэмжээнд хүртэл нэмэгдүүлтэл IPO-ийн эцсийн хугацааг хойшлуулахыг санал болгож байсан юм. Тус сангийн тайланд дурдсанаар  Монголын Хөрөнгийн биржийн хязгаарлагдмал байдлыг авч үзвэл нөхцөл байдал хамгийн сайнаараа эргэсэн ч амжилттай IPO хийнэ гэсэн баталгаагүй.

Тиймээс зохицуулах байгууллага иймэрхүү нөхцөл байдалд авах урьдчилсан төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй гэдгийг зөвлөжээ.  Мөн хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд IPO хийх тухайн банкны тайлан баланс зохицуулагч байгууллагын болон санхүүгийн чиглэлийн бүх нормыг хангасан байх хэрэгтэйг онцолж буй. Олон улсын валютын сангийн дээрх саналын талаар эдийн засагчид дараах байр суурийг илэрхийллээ.


           БАНКУУД IPO ГАРГАХЫГ ХОЙШЛУУЛАХ НЬ ЗӨВ

Эдийн засагч Д.АНГАР: 

-Олон улсын валютын сангаас банкууд IPO гаргахыг хойшлуулах тухай саналыг зөв гэж харж байна. Тус сангаас IPO гаргаж болох ч активын чанарын үнэлгээ буюу /AQR/ хийхийг л зөвлөж байгаа юм. ОУВС-аас сэрэмжилж байгаа нь  Монголын банкууд найдваргүй, санхүүгийн тайлан итгэхэд бэрх учраас олон улсын нэр хүндтэй компаниудаар активын чанарын үнэлгээ хийлгэсний дараа хувьчлах нь асуудал биш гэж үзэж байгаа юм билээ.

Ер нь банкууд AQR хийлгэхгүй гэж байгаад 2016 онд ОУВС-ийн хөтөлбөр амжилтгүй болсон. Тухайн үед хэд хэдэн банк өөрийн хөрөнгө хүрэлцээгүй гэсэн дүгнэлт гарсан. Асуудал нь манай банкуудад байгаа учраас активын чанарын үнэлгээ хийлгэх шаардлага тавьж байгаа юм билээ.

Магадгүй AQR-аас өмнө IPO гаргаж магадгүй. Иймд AQR хийлгээгүй банкны хувьцааг авахгүй байхыг зөвлөж байна. Энэ бол эрсдэл.

БАНКУУД IPO ГАРГАХЫГ ХОЙШЛУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш, доктор Л.ОЮУН: 

-Олон улсын валютын сангаас банкууд IPO гаргахыг түр хойшлуулах санал гаргасан бол үндэслэл нь маш чухал. Цар тахалтай холбоотой гэж үзэж байгаа бол тайбар болж чадахгүй. Миний хувьд банкууд IPO гаргахыг хойшлуулах шалтгаан олж харахгүй байна.

Хуулийг мөрдөх гэж баталсан учраас банкууд  IPO гаргах нь зөв. Нэг хүн үг хэлэхээр л “өө тийм үү” гэж больдог асуудал биш. Ер нь IPO гаргахад хууль эрхзүйн орчин бүрдсэн учраас болохгүй зүйл огт байхгүй.

Монгол Улсын санхүүгийн зах зээл нь банк гэсэн ганц тулгуур дээр л тогтож байгаа учраас монополь шинжтэй. Иймд хөрөнгийн зах, банк, даатгал гэсэн гурван тулгууртай байж эдийн засаг хөгжинө. Олон улсын валютын сангийн зөвлөмжөөр зарим банк IPO гаргахгүй байлаа гэхэд ядаж ганц, хоёр нь IPO гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь банкны засаглал сайжирна, ашгийг нь олон нийт хүртэнэ, нэг газар төвлөрөхгүй, хувьцаа эзэмшигчид хөрөнгөө нэмэгдүүлэх боломж гарна. Иймд алдах тал байхгүй.

НОТОЛГООГҮЙ ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙГАА БОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ

СЭЗИС-ийн  багш, хуульч, эдийн засагч  С.БАТБУЯН: 

-Монгол Улс  Банкны тухай шинэчилсэн хуулийн хүрээнд бүх банк хувьцаа гаргах шинэчлэлт хэрэгжиж буй. Энэ нь зах зээлийн бүтцийг өрсөлдөөнтэй болгох, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг сайжруулах, санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, зөв систем рүү орох зэрэг давуу талтай. Гэхдээ эргэж харах ёстой нь олон улсын санхүүгийн төв байгууллагуудын өгч буй зөвлөмж нь хөрөнгийн зах зээл нь бэлэн юм уу? гэдэг асуудал юм.

Бид 1990-ээд оны үед  Хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж шилэн брокерийн пүүсүүд байгуулагдаж шударга өрсөлдөөн үүссэнтэй холбоотой зүй бус байдал үүсч, маш олон хөрөнгө оруулагч, иргэн хохирсон асуудал бий. Энэ түүх 20 жилийн дараа давтагдах вий.

Нэгдүгээрт, хөрөнгийн зах зээл хөгжсөн үү, хоёрдугаарт, хөрөнгө оруулагч нар бэлэн үү,  гуравдугаарт сонгодог утгаараа IPO хийх ажил үргэлжлэх үү. Ийм тодорхой зүйлсийг анхаарч болгоомжлох,  иргэдийг анхаарах байдлаар зөвлөмж чиглэл өгсөн байхыг үгүйсгэхгүй. Олон улсын валютын сангаас санал гаргаж байгаа бол тодорхой үндэслэл дурдах ёстой. Иймд ерөнхий чиглэл нь дээрх агуулгаас гажихгүй байх. Хэрэв хөрөнгийн зах зээлд бэлэн биш байгаа бол олон улсын санхүүгийн байгууллагаас өгч буй гаргалгаа хувилбаруудыг ирүүлэх ёстой.

Үндэслэлгүйгээр ямар нэгэн нотолгоо бодит байдалд нийцэхгүй шаардлага тавьж байгаа бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа хэрэг. Иймд арилжааны банкуудыг IPO гаргахыг хойшлуулах саналд нотолгоо маш чухал гэсэн үг.  

 Мөн дэд бүтэц орчин нөхцөл бүрдсэн үү гэх үүднээс болгоомжлол дагуулахыг үгүйсгэхгүй. Чиг хандлага нь зөв ч бид сэтгэл хөөрлөөрөө хандаж болохгүй. Хөрөнгийн зах зээл бэлэн болоогүй нөхцөлд IPO гаргавал хөрөнгө оруулагч нарын итгэлийг эвдэх, санхүүгийн зах зээлд шударга бус өрсөлдөөн үүсэх иргэдийн итгэлийг алдах нөхцөл үүснэ.

Эх сурвалж: NEWS.MN

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс