ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Дэлхийн банк: Тэтгэврийн зардлыг ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэх төсвөөр санхүүжүүлж байна

Дэлхийн банк: Тэтгэврийн зардлыг ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэх төсвөөр санхүүжүүлж байна

2022/04/29

Тэтгэврийн даатгалын санд олгож буй төсвийн дэмжлэгийн хэмжээ цаашид улам өсөх төлөвтэй байна. Тиймээс энэ системд шинэчлэл хийхгүй бол тэтгэврийн даатгалын тогтолцоо санхүүгийн тогтворгүй байдалд орно гэдгийг Дэлхийн банк анхаарууллаа.

2021 оны I улиралд Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар буюу 138.4 тэрбум төгрөгөөр өсжээ. Өөрөөр хэлбэл төдий хэмжээгээр төсөвт хүндрэл учруулж байна гэсэн үг аж.

Үүнтэй харьцуулахад мөн хугацаанд Нийгмийн даатгалын сангийн орлого 785.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс хоёр хувиар өсжээ. Хэдий тийм боловч энэхүү өсөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 39.1 хувиар буюу 31.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлсөн байна.

 

Цаашлаад 2022 онд хэрэгжүүлж байгаа шиг гэнэтийн, нэг удаагийн шинж чанартай зохицуулалт хэрэглэх шаардлагагүй болох боломж бүрдэхээр байгаа аж.

Төсвийн дэмжлэгийг харвал 2020 онд шимтгэлийн орлого, тэтгэврийн зардлын зөрүүг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувьтай тэнцэх хэмжээний улсын төсвийн дэмжлэгээр санхүүжүүлжээ. Энэ үзүүлэлт цаашид 2030 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувь, 2050 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 11.3 хувь хүрч нэмэгдэхээр байгааг Дэлхийн банк тооцоолсон байна.

2022 оны эхний улирлын байдлаар 360 гаруй мянган ахмад Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авч байна.

Монгол Улс 2022 оны хоёрдугаар сард тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлсэн юм. Ингэснээр нийт тэтгэвэр авдаг ахмадуудын дөрөвний гурав нь тэтгэврийг доод хэмжээгээр авдаг болж, даатгуулагчийн төлсөн шимтгэл, тэтгэврийн хоорондох уялдаа суларсан гэж Дэлхийн банк үзэж байна.

Харин тэтгэврийн хэмжээг хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан автоматаар индексжүүлдэг болох хувилбарыг санал болгож байгаа юм. Ингэснээр тэтгэврийн хэмжээг урьдчилан таамаглахуйц болгож, төсвийн зардлыг бууруулах боломжтой гэж үзжээ. Цаашлаад 2022 онд хэрэгжүүлж байгаа шиг гэнэтийн, нэг удаагийн шинж чанартай зохицуулалт хэрэглэх шаардлагагүй болох боломж бүрдэхээр байгаа аж.

Үүнээс гадна 2017 онд малчдын тэтгэврийн насыг наашлуулсан ч тодорхой ажил мэргэжил, хөдөлмөрийн нөхцөлд ажиллагсад, мөн дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүүдийн тэтгэвэрт эрт гарах насыг хэвээр үлдээсэн нь шүүмж дагуулж байгаа юм.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс