ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • "Төсвөө тодотгохгүй бол үнийн өсөлт, долларын ханшийг барьж чадахгүй"

"Төсвөө тодотгохгүй бол үнийн өсөлт, долларын ханшийг барьж чадахгүй"

2022/04/27

"Төсвөө тодотгохгүй бол үнийн өсөлт, долларын ханшийг барьж чадахгүй"

2022 оны улсын төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байгаа юм. Энэ оны улсын төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийж буй нь энэ бөгөөд яаралтай тодотгол хийхгүй бол эдийн засагт хүнд цохилт болохыг эдийн засагчид сануулж, дараах байр суурийг илэрхийллээ.


ТӨСӨВТ ЯАРАЛТАЙ ТОДОТГОЛ ХИЙХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГТ ХҮНД ЦОХИЛТ БОЛНО

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Б.ЭНХ-АМГАЛАН: 

-Улсын төсвийг яаралтай тодотгох шаардлагатай. Гол нь 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төлөвлөсөн ч хилийн хязгаарлалтаас үүдэн  он гарсаан дөнгөж хоёр сая орчим сая тонныг гаргасан байна. Жилийн дүнгээр 10 гаруй сая тонн нүүрс экспортлох дүр зураг байна. Орлого тасалдах эрсдэлтэй болсон үед зарлагад засвар хийхгүй бол төсөвт асуудал үүснэ. Иймд төсвийг дахин тодотгож, илүү зарлагуудаа танах хэрэгтэй. Үүнд ирээдүйд үр ашигтай, боловсролтой холбоотой хөрөнгө оруулалтаас бусдыг нь танах хэрэгтэй. Төсвийг зүйл бүрээр нь задалж, тодорхой болгохгүй бол захиран зарцуулагч бүрээр нь харж хойшлуулах шаардлагатай зарлагуудаа танах хэрэгтэй.

Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс буцааж олгох нь дарамт болно. Төсвийн зарлагатай холбоотой асуудлыг дахин нягтлах шаардлага бий. Орлого багасч, тасрахад хүрсэн байхад зарлагуудаа нягтлахгүй бол төсөв даахгүй. Дээр нь гадаад өрийн тааз тулж эхэлсэн, гадаадаас зээл авах боломж нь хуулиар хязгаарлагдаж байгаа тул төсвийн алдагдал ихсэх эрсдэлтэй байна. Иймд төсвийн орлого зарлагаа харьцуулж, орлогыг ч бас бууруулах хэрэгтэй. Бодит байдалд тааруулж орлого, зарлагын аль алийг нь л багасга. Эдийн засгийн уналт руу чирэхээргүй улсын төсвөө тодотгох шаардлага бий. Одооноос яаралтай төсвийн тодотгол хийхгүй бол асуудал үүсч эхэллээ. Экспорт буурсан, төсвийн зарлагуудаа харсан ч тэр яаралтай тодотгох хэрэгтэй. Хуулийн хугацаа нь хэтэрвэл тодотгол хийх боломжгүй болно. Аль болох хурдан төсөвт тодотгол хийхгүй бол эдийн засагт хүнд цохилт болно.

ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙСНЭЭР ХАНШИЙН ӨСӨЛТ, ЭРЭЛТИЙГ ХЯЗГААРЛАНА

Эдийн засагч Б.БАТ: 

-2022 оны улсын төсвийг дахин тодотгол хийхээс өөр аргагүй. Дэлхийн улс төр, хоёр хөршийн асуудлаас болж  ойрын хоёр жилээс илүү хугацаагаар хүндэрч мэдэх тодорхойгүй нөхцөл байдал үүслээ. Бид нэн шаардлагагүй хөрөнгө оруулалтыг танахаас өөр аргагүй. Харин хөнгөн галт тэрэгний асуудал бол нэн шаардлагатай хөрөнгө оруулалт биш, эдийн засаг хямралтай үед заавал барих гээд зүтгээд байх шаардлагагүй.  Шаардлагагүй хөрөнгө оруулалтаа танахаас өөр аргагүй. Ингэж чадвал бид ам.долларын ханшийн өсөлт, эрэлтийн асуудлаа тодорхой хэмжээгээр хязгаарлана. Төсөвт яаралтай тодотгол хийж, зарлагаа танахгүй бол үнийн өсөлт, ам.долларын ханшийг барьж чадахгүй.

ТӨСВИЙГ АЛДААТАЙ БАТАЛСАН БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦ

Эдийн засагч Х.БАТСУУРЬ: 

-Улсын төсвийг маш нарийн судалж, тооцож байж тодотгох ёстой.  Гадаад, дотоодын нөхцөл байдал тооцож төлөвлөснөөр болохгүй байгаа учраас л дахин тодотгол хийхийг оролдож байна. Анхнаасаа төсвийг батлахдаа алдаатай тодотгол хийсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Үүнд Сангийн яамыг буруутгаж байна. Харин Засгийн газрын бодлого харьцангуй сайн байна.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс