ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • ДЭЛХИЙ: Хүнс, барааны үнэ өсөж буй гол шалтгаанууд

ДЭЛХИЙ: Хүнс, барааны үнэ өсөж буй гол шалтгаанууд

2022/03/30

Цар тахлын үед улс орнуудад үнийн өсөлт буюу инфляц зорилтоос бага түвшинд байсан бол 2021 оны II  улирлаас эхлэн огцом нэмэгдээд байна.

Тухайлбал, АНУ-д инфляц 2021 оны 1-р сард 1.4% байсан бол энэ оны 2-р сард 7.9%-д хүрсэн нь төв банкных нь зорилтот 2 хувийн инфляцын түвшнээс бараг 4 дахин өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн, Евро бүсийн инфляц энэ оны 2-р сард 5.9%-д хүрсэн нь мөн л зорилтот түвшнээс 3 дахин давсан дүн. 

Инфляц ийнхүү эрчимтэй өсөхөд хүнс, шатахуун зэрэг иргэдийн суурь хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дэлхий даяар өндөр өсөлттэй байсан нь гол нөлөөтэй байна.

ОХУ, Украины асуудал ба Шатахууны үнэ

Цар тахлаас сэргийлэх хөл хорио суларч, эдийн засгийн идэвхжил сэргэснээр газрын тосны үнэ өслөө. Брент газрын тосны үнэ 2021 оны эхэнд баррель нь 56$ байсан бол 2022 оны 1-р сард 91$-т хүрч жилийн дотор даруй 63%-иар өсжээ. Энэ оны 2-р сарын дундаас эхлэн дэлхийн газрын тосны экспортын 11%-ийг, Европын 30%-ийг нийлүүлдэг ОХУ-Украины хооронд асуудал үүссэн нь газрын тосны үнийг улам хөөрөгдөж, цаашлаад эрчим хүч, шатахууны үнэ дахин нэмэгдэх нөхцөлийг бүрдүүллээ. Брент газрын тосны үнэ 3-р сарын 23-ны байдлаар баррель нь 122$-т хүрсэн нь 1-р сарын дундаж үнээс 33%-иар өссөн дүн юм. Шатахууны үнэ өсөх нь инфляцад шууд нөлөөтэйгөөс гадна үйлдвэрлэл болон тээврийн зардалд нөлөөлөх замаар бусад бараа бүтээгдэхүүнд шууд бусаар нөлөөлдөг билээ. Манай улсад шатахуун энэ оны 2-р сарын байдлаар жилийн 48%-иар өсөж, инфляцын 2.2 нэгж хувийг бүрдүүлж байна. 

Хүнсний үнэ 28 хувь өсөв

2020 оны дунд үеэс олон улсын зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдож, үнэ тасралтгүй нэмэгдэж байна.  Ган гачиг, их хэмжээний хур тунадас зэрэг цаг агаарын таагүй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэлтэй тээвэр логистикийн саатлаас шалтгаалж хүнсний үнэ ийнхүү өсөж буй юм.

Тоо баримтыг харвал энэ оны 2-р сарын байдлаар хүнсний үнэ сүүлийн 10 жилийн дээд түвшиндээ хүрээд байв. Гадаад зах зээлд хүнсний үнэ өсөж буй тул дотоодод импортлогдож буй хүнсний үнэ дагаж өсөж байгаа. Тухайлбал, энэ оны 2-р сарын байдлаар манай улсын хэрэглээний сагсны 6 хувийг бүрдүүлдэг импортын хүнсний үнэ жилийн 28%-иар өсөж, инфляцын 12%-ийг бүрдүүлжээ.

ОХУ, Украины асуудал улаанбуудайн үнийг өсгөв

Олон улсад нийлүүлэлт тогтворжоогүй энэ үед ОХУ-Украины хооронд үүссэн нөхцөл байдал дэлхийн нийтээр хүнсний нийлүүлэлтийн доголдол улам даамжрах, хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцөлийг үүсгэлээ. Энэ нь дэлхий дахинд эмзэг бүлгийн ард иргэдэд илүү хүндээр тусаж өлсгөлөнгийн аюулд нэрвэгдэж болзошгүй иргэдийн тоо огцом нэмэгдэх эрсдэл бодитоор бий болгож байна. 

ОХУ, Украин нь ургамлын тос, улаанбуудай, эрдэнэ шиш зэрэг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд нь анхдагч бүтээгдэхүүнүүд гэдэг утгаараа нийлүүлэлтийн сүлжээнд өндөр ач холбогдолтой юм. 

Тухайлбал, геополитикийн асуудал үүссэнээс хойш дээрх бүтээгдэхүүнүүдийн үнэ хурдацтай нэмэгдсэн бөгөөд оргил үедээ улаанбуудай 63%, ургамлын тос 27%, эрдэнэ шиш 38%-иар өссөн байна.  Үнэ нь 3-р сарын хоёр дахь долоо хоногоос алгуур саарч эхэлсэн хэдий ч асуудал эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад өндөр хэвээр байна.

Эх сурвалж: ikon.mn

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс