ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томиллоо

"Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томиллоо

2022/03/16

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) тус компанийн Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилж буйг мэдэгдлээ.

Дэйрдрэ Лингенфэлдер албан үүргээ 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх бөгөөд энэ хүртэл Жак Ван Тондер Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллах болно. Дэйрдрэ үүрэгт ажлаа хүлээн авснаар Жак Ван Тондер Оюу толгойн Гүний уурхайн төслийн захирлын ажилдаа буцаж орох юм. “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар сүүлийн таван жил гаруй ажилласан Армандо Торрес ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу ТУЗ-өөс Жак Ван Тондерийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан билээ.

 

Г.Батсүх: “Оюу толгой компанийн түүхэн дэх анхны эмэгтэй Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилж буйдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн сэтгэл нэн хангалуун байна. 

Дэйрдрэ нь уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, шилдэг манлайлагч бөгөөд хамгийн сүүлд Рио Тинтогийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Тэрээр энэ хугацаанд Рио Тинтогийн Зэсийн группийн олон улсад явуулж буй үйл ажиллагаа, тэр дундаа “Оюу толгой” компанийн хэмжээнд ЭМААБО болон тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх зорилтот хүчин чармайлтыг манлайлан ажиллаж байсан юм.

Тэрээр Рио Тинто группт ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байсан. Тэрээр уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай.

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Элчин сайд Г.Батсүх “Оюу толгой компанийн түүхэн дэх анхны эмэгтэй Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилж буйдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн сэтгэл нэн хангалуун байна. Дэйрдрэ бээр бизнес шинэчлэл, сайжруулалтын чиглэлээр арвин туршлагатай бөгөөд орон нутгийн чадавх, хүний хөгжил, байгууллагын соёлыг бэхжүүлж, “Оюу толгой” компанийг чадварлагаар удирдан манлайлж, манай үйл ажиллагааны амжилтыг буухиалан үргэлжлүүлнэ гэдэгт бат итгэж байна. Энэ хугацаанд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, хамт олноо манлайлан ажиллаж буй Жак Ван Тондерт Төлөөлөн Удирдах Зөвлөл сайшааж байна.” гэж тэмдэглэн хэлэв.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Оюу толгойн хамт олныг удирдуулахаар итгэл хүлээлгэж буйд миний бие гүнээ талархаж, сэтгэл хөдлөхийн сацуу бахархал төрж байна.

Оюу толгойн баг, хамт олны өнгөрсөн аравны хугацаанд нөр их хөдөлмөрөөрөө цогцлоосон амжилт бүтээлийг цаашид түүчээлэн үргэлжлүүлэхийн төлөө ажиллах болно.”

“Оюу толгой дэлхий дахинаа нэр алдраа хэдийнээ цуурайтуулсан. Би Оюу толгойн нэг эд эс болж, энэ компани Монгол Улсад хувь нэмрээ бүрэн дүүрэн оруулан ажиллахад өөрийн зүгээс шаардлагатай бүхнийг хийж, хичээх болно” гэв.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс