Төв банк 2022 оны нэгдүгээр сард 1.6 тн үнэт металл худалдан авав
2022/02/10
Монголбанк 2022 оны нэгдүгээр сард 1.6 тн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 312 кг-аар өссөн үзүүлэлт юм. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс өнгөрсөн нэгдүгээр сард 48.5 кг худалдаж авсан бол Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны нэгдүгээр сард 166,244.80 төгрөг байв.
График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)
График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2022 оны 1 дүгээр сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Холбоотой мэдээлэл