ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • ОХУ-ын Холбооны гаалийн албатай зарим барааны мэдээллийг цахимаар солилцдог болно

ОХУ-ын Холбооны гаалийн албатай зарим барааны мэдээллийг цахимаар солилцдог болно

2021/12/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан айлчлалын хүрээнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нар энэ сарын 16-нд уулзлаа.

Уулзалтаар Монгол-Оросын гаалийн хамтын ажиллагааны хүрээнд 2020-2021 онд хийсэн ажлын үр дүнг сайшаан тэмдэглээд цаашид хийх ажлын талаар санал солилцов. Түүнчлэн гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хяналтыг шуурхай болгох зорилгоор "Зарим нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг цахимаар харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын Протокол"-д гарын үсэг зурав.

Протокол байгуулснаар олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт хилийн боомтоор ОХУ-аас Монголд оруулах импортын 51, Монгол Улсаас ОХУ-д гаргах экспортын 17 нэр төрлийн барааны мэдээллийг цахимаар гаалийн байгууллага хоорондоо солилцно. Эдгээр нэр төрлийн бараанд гаалийн хяналтыг давхардуулж хийхгүй.

Гаалийн байгууллагууд энэ Протоколыг хэрэгжүүлснээр гадаад худалдаанд оролцогчдод илүү таатай орчин бүрдүүлж, гаалийн хяналт, шалгалтыг чирэгдэлгүй болгоно. Түүнчлэн гадаад худалдаа эрхэлдэг монголын компаниудад тулгардаг бэрхшээлийг хэлэлцэх, ОХУ-ын гаалийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх зорилгоор гааль бизнесийн төлөөлөл оролцсон уулзалтыг ирэх онд ОХУ-д зохион байгуулах саналыг Оросын талаас гаргасныг Монголын тал дэмжихээ илэрхийлэв гэж ГЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс