Бодлогын хүүг 6 хувьд хэвээр үлдээн, репо санхүүжилтийн хүүг 6.5 хувь болгов
Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, шийдвэрээ танилцууллаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
- Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах
- Урт хугацааны репо санхүүжилтийн хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлах
- Репо санхүүжилтийн бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмж тогтоох
- Гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18 хувьд 4 багц шийдвэр гаргалаа.
Цар тахалтай холбоотой шинэ нөхцөл байдал үүсэж тодорхой бус байдал буурахгүй хэвээр байна.
Иймд Төв банк Мөнгөний бодлого нь дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглүүлж байна.
Мөнгөний бодлогын хорооны хурлаар дээрх шийдвэрийг гаргах болсон үндэслэл нь:
Инфляцын хувьд өмнөх оны төсөөллөөс нэмэгдэн, төв банкны зорилтот түвшнээс даваад байгаа хэдий ч зорилтот түвшнийг даваад байгаа хэдий ч дунд хугацааны зорилтын орчинд тогтворжих төсөөлөл хэвээр байна.
Инфляц 10 хувьтай болж, хоёр оронтой тоонд ортлоо өссөнд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд:
1. Ковидын дараах эдийн засаг аядуухан байдлаар сэргэж байна
2. Нийлүүлэлтийн шинжтэй тээвэр, ложистик, бараа бүтээгдэхүүн хомстсон байдал орж байна" гэлээ.
Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдан, хэвлэлийн хурал хийж, шийдвэрээ танилцуулна.
Мөнгөний бодлогын зөвлөл улиралд нэг удаа хуралдан, бодлогын хүүтэй холбоотой шийдвэр гаргадаг.
Хамгийн сүүлд буюу есдүгээр сард гаргасан шийдвэртээ бодлогын хүүг 6 хувьд хэвээр үлдээн, урт хугацаат репо санхүүжилтийг энэ оныг дуустал 100 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмсэн юм.
Энэ шийдвэрийг гаргах үед буюу 2021 оны наймдугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатарын хэмжээнд 9.1 хувь байв.
Харин аравдугаар сарын байдлаар 9.7 хувь болж өслөө.