“ОЮУ ТОЛГОЙ” ХХК УС АШИГЛАСНЫ ТӨЛБӨРТ 124.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛЖЭЭ
2021/12/01
“Оюу Толгой” ХХК аравдугаар сарын 31-ний байдлаар ус ашигласны төлбөрт 124.9 тэрбум төгрөг төлсөн байна.Тус компани уурхайн үйлдвэрлэлдээ өндөр эрдэсжилттэй, газрын гүнд 150-400 метрт орших ус ашигладаг аж. Бусад баяжуулах үйлдвэрүүдтэй харьцуулахад энэ нь гурав дахин бага буюу нэг тонн хүдэр боловсруулахад 364 литр ус ашигладаг байна.
Хөрсний нөхөн сэргээлтийн хувьд нийт хөндөгдсөн талбайнаас 1698.5 га-д нөхөн сэргээлт хийжээ. Харин уурхайн үйл ажиллагаагаар хөндөгдсөн талбай 6549.3 га газар байгаа аж.
2021 оны хэмжээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд 1.7 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.
Холбоотой мэдээлэл