Монголбанк: Х сард төлбөрийн тэнцэл $11.9 саяын ашигтай гарсан
Аравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 11.9 сая ам.долларын ашигтай гарлаа.
Дөрөвдүгээр сараас хойш төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, III улирлын байдлаар 526 сая ам.доллар хүрээд байв. Харин аравдугаар сард ийнхүү ашигтай гарсан байна. Энэ онд төлбөрийн тэнцэл 370 сая ам.долларын алдагдалтай гарах тооцоог Монголбанк хийгээд байгаа юм.
Тайлант сард урсгал данс 244.6 сая ам.долларын ашигтай гарсан нь үүнд нөлөөлжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал ашгийн хэмжээ огцом өссөн байна.
Урсгал данс дотроо бараа үйлчилгээний худалдаа 398.1 сая ам.долларын ашигтай гарчээ. Санхүүгийн данс талдаа 155.8 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна.
Аравдугаар сарын гүйцэтгэлээр санхүүгийн данс 135.6 сая ам.долларын ашигтай гарлаа. Санхүүгийн данс оны эцэст 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарахаар байгаа нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлнө гэж Монголбанк тооцоолж байна.