Газрын тосны үнэ эргэн өслөө
Улс орнуудад “коронавирус”-ийн халдварын “Omicron” хувилбар тархаж эхэлснээр таваарын зах зээлд огцом савлагаа гарлаа.
Өнгөрсөн баасан гарагт газрын тосны үнэ 11 хувиар унасан юм. Өөрөөр хэлбэл нэг өдөрт үнэ нь хамгийн огцом унасан тохиолдлуудын долоодугаарт бичигдэхээр дүн боллоо.
Харин даваа гарагийн байдлаар үнэ нь эргэн сэргэсэн үзүүлэлттэй байна. Газрын тосны үнэ аравдугаар сард олон жилийн дээд цэгт хүрч өсөөд байв.
OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг энэ долоо хоногт уулзаж, гарцын хэмжээгээ тогтоох товтой байгаа юм.
Үүнээс гадна Лондоны Металлын биржид цайр, никель зэрэг суурь металлуудын үнэ гурав гаруй хувиар буурлаа. Түүнчлэн элсэн чихэр, улаанбуудай, кофены үнэ унасан үзүүлэлттэй байна. “Bloomberg Commodity Spot Index” 3.4 хувиар унасан нь зургаадугаар сараас хойших хамгийн огцом уналт болов.