Улаанбаатар, Хөх хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдана
Улаанбаатар, Хөх хотын хооронд 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ах дүүгийн харилцаа тогтсон түүхтэй билээ. Энэ жил хоёр хотуудын Ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн тохиож байгаатай холбогдуулан хотын дарга нарын болон бизнес эрхлэгчдийн уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цар тахлын улмаас цахимаар зохион байгуулах гэж байна.
Хоёр хотын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх, орчин үеийн ая тухтай амьдарч, бизнесийн үйл ажиллагаа явуулахад тааламжтай, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд хотуудын иргэд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг хоёр тал санал нэгдэж байгаа билээ.
Иймд Улаанбаатар Хотын Худалдааны Танхимын гишүүд, Улаанбаатар хотын хувийн хэвшлийн ажил хэрэгч иргэн Та бүхнийг тус арга хэмжээнд идэвхитэй оролцохыг урьж байна.
Арга хэмжээний үеэр хотууд зарим чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг, ААН-үүд хамтын ажиллагааны гэрээг тус тус байгуулна.
Арга хэмжээний урьдчилсан хөтөлбөр, оролцогчийн бүртгэлийн хуудсыг хавсаргав.
Бүртгэлийн хуудсыг бүрэн гүйцэт бөглөн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны дотор доорхи хаягаар ирүүлнэ үү. Гэрээ байгуулахаар урьдчилан тохирсон ААН-үүд 11 дүгээр сарын 19-ний дотор холбогдоно уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Утас: 77003883, 99114096 /Намжилмаа/
Email: namjilmaa@ubchamber.mn
www.ubchamber.mn
Урьдчилсан хөтөлбөр
09:00-10:00 Нээлтийн ажиллагаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Хөх хотын дарга Хө Хайдун нарын уулзалт
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ
- Хөх хотын дарга н. Хө Хайдун үг хэлнэ
- БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд н. Цай Вэньруй мэндчилгээ дэвшүүлнэ
- Асуулт, хариулт
- Хоёр хотын 30 жилийн ойг тохиолдуулан хотын дарга нар Санамж бичигт гарын үсэг зурна
10:00-11:00 Улаанбаатар- Хөх хотын бизнес эрхлэгчдийн цахим уулзалт
- Хөх хотын дарга Хө Хайдун үг хэлнэ
- Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг үг хэлнэ
- Ковид-19 цар тахлын үед эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон хоёр хотын хооронд хамтран ажиллах эдийн засаг, бизнесийн салбаруудын товч танилцуулга, уулзалтанд оролцож буй бизнес эрхлэгчдийг танилцуул:
- УБХТ-ын гүйцэтгэх захирал х. Б. Хаш-Эрдэнэ
- Хөх хотын Гадаад Худалдааны Товчооны гадаад харилцааны газрын дарга х. Ли Хун
- Хоёр талын ААН-үүд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа
- Хоёр хотын ААН-үүдийн хооронд явагдах B2B уулзалтууд эхэлсэнийг зарлана. /Бүртгэлийн дагуу оролцогч тус бүр холбогдон уулзалтаа хийнэ/
11:20. . . . . В2В уулзалтууд
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ХӨХ ХОТЫН ЗАХИРГАА
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ