Азийн зах зээлд газрын тосны үнэ өслөө
2021/11/10
Азийн зах зээлд газрын тосны үнэ өсөөд байна. Жо Байдены засаг захиргаа газрын тосны стратегийн нөөцөө ойрын хугацаанд ашиглахгүй гэж мэдэгдээд байгаа юм.
Үүнээс гадна газрын тосны хэрэглээ аль хэдийн цар тахлын өмнөх түвшинд хүрч өсөөд байгааг “Vitol” тооцоолж байна. Мөн ирэх жилд улам өсөх төлөвтэй байгааг онцоллоо.
Брент төрлийн газрын тосны үнэ 1.6 хувиар өсөж, баррель нь 84.7 ам.доллар байна. WTI төрлийн газрын тосны үнэ 0.7 хувиар өсөж, 84.74 ам.долларт хэлбэлзэж байна.
"2022 оны эхний хагаст газрын тосны үнэ баррель нь 120 ам.доллар давах төлөвтэй" гэж “Bаnк оf America”-ийн Үүсмэл хэрэгсэл, түүхий эдийн судалгааны албаны дарга онцоллоо.
“Bаnк оf America”-ийн Үүсмэл хэрэгсэл, түүхий эдийн судалгааны албаны дарга Франциско Бланш
“Ирэх оны эхний хагаст брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 120 ам.доллар давна гэж харж байгаа. Учир нь улс орнуудад байгалийн хийн хомсдол үүсээд байгаа шүү дээ. Харин АНУ-д байгалийн хийн нөөц хангалттай байгаа гэдэг утгаараа тус улсад байгалийн хийн хомсдол нөлөөлсөн гэж бодохгүй байна. Гэхдээ Ази, Европын ихэнх бүс нутгуудад нөлөөлсөн, ялангуяа эрчим хүчний салбарт нь эрэлт өссөн нь нөлөөлсөн” гэж мэдэгдэв.
Холбоотой мэдээлэл