Зэсийн үнэ өсөлттэй байна
2021/11/08
Сүүлийн нэг сарын доод түвшинд хүрч буураад байсан зэсийн үнэ эргэн сэргэлээ. АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх талд яарахгүй гэж мэдэгдээд байна.
Үүний дараа ихэнх суурь металлуудын үнэ өсжээ. БНХАУ-д “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимжиж, эрчим хүчний хомсдол нүүрлэн, үл хөдлөх хөрөнгийн салбар нь тогтворгүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор суурь металлуудын үнэ өнгөрсөн сарын дээд дүнгээс буураад байна.
Лондоны Металлын биржид зэсийн үнэ 1.8 хувиар өсөж, тонн нь 9633 ам.доллар боллоо. Мөн цайрын үнэ 1.2 хувиар, никель 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Холбоотой мэдээлэл