ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Дотоод мэдээ
  • Дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 32.8 хувиар өсчээ

Дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 32.8 хувиар өсчээ

2021/11/03

Дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 32.8% өсөөд байна

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас сар бүр танилцуулдаг статистик мэдээллээс үзэхэд 9-р сард дэлхий даяар хүнсний гол түүхий эдүүдийн үнэ өмнөх оны мөн үеэс 32.8% өсөөд байна.

Хүнсний үнэ ийнхүү өсөхөд нийлүүлэлтийн сүлжээний саатал, мөн үр тариа болон зарим төрлийн тосны эрэлт огцом өссөн нь голлон нөлөөлжээ.  Тухайлбал үр тарианы үнэ жилийн дүнгээр 41%, цагаан будаа 38%, ургамлын тос 60% өндөр үнээр худалдаалагдсан байна. Ялангуа дал модны тосны үнэ 10 жилийн дээд түвшинд хүрч огцом өсөхөд эрэлт нэмэгдэж байгаагаас гадна Малайзад цагаач ажилчдын хомсдол үүссэн нь нийлүүлэлтэд тасалдал үүсгэж, үнийн өсөлтийг бий болгожээ.

Мөн Бразилд цаг агаарын нөхцөл байдал муудсан нь элсэн чихрийн үнэ өмнөх оны мөн үеэс 53.5% өсөхөд нөлөөлсөн байна. Махны хувьд дэлхий даяар мөн л өсөлттэй байгаа бөгөөд өмнөх оноосоо 26.3% өссөн гэх мэдээллийг тус байгууллага танилцуулжээ.

Цар тахлын улмаас 2020 онд дэлхий даяар хөл хорионы дэглэмд байсны нөлөөгөөр эдийн засгийн идэвхжил саарч, үнийн өсөлт харьцангуй нам дор байв. Харин 2021 онд эдийн засгийн тэлэх бодлоготой зэрэгцэн вакцинжуулалт нэмэгдэж, хөл хорионы дэглэм суларсан нь хэрэглэгчдийн эрэлтийг нэмэгдүүлээд байна.

Цаашид дэлхийн эдийн засгийн идэвхжлийг дагаад эрэлт үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй тул дэлхийн зах зээл дээрх гол хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах хүлээлтэй байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Энэ нь улс орнуудад үнийн түвшин хурдтай өсөхөд нөлөөлж байгаа бөгөөд тухайлбал 2021 оны II улирлаас инфляц огцом нэмэгдсэн нийтлэг дүр зурагтай байна. Өөрөөр хэлбэл, улс орнуудын инфляц хямралын үеийн доод түвшнээсээ дунджаар 2-4 нэгж хувиар өсжээ.

Эх сурвалж: FAO

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс