ХААБ-Д 15.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НООЛУУРЫН АРИЛЖАА ХИЙГДЛЭЭ
2021/10/29
Пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржид 15.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 132.4 тонн ноолуурын арилжаа хийгдлээ.
Ноолуурын кг тутмын үнэ 115-117 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж, өмнөх өдрийн үнэ дүнгээс үл ялиг буурсан байна. Улирлын чанартайгаар Хөдөө аж ахуйн биржийн арилжааны идэвх буурч, энэ сарын байдлаар гурван удаагийн арилжаа хийгдээд байна.
Харин есдүгээр сард нийт таван удаагийн арилжаа явагдаж, 23 тэрбум төгрөгийн түүхий эд арилжжээ.
Холбоотой мэдээлэл